2024/07/20

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын медалийг танилцуулж байна

info@inder.mn
2023/08/18

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн спортын наадмын хамгийн чухал зүйлсийн нэг бол амжилт, ялалтын батламж болсон медаль юм.

Спортын наадмын үзэл санаа, агуулгыг тусгасан уг медалийн эх загварыг дархан Б.Занабазар гарын ур , ухааны ур, мэлмийн ураа шингээн байж эзэн нь бахархан эдлэх эд хэмээн ихэд хичээн урлажээ.

Нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон уг медалийн эх загварыг бүтээхдээ деталь бүрийг зөвхөн гар урлалаар хийсэн нь ямар их үнэ цэнтэй бүтээл болохыг гэрчилнэ.

Дархан хүний бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж байдаг шиг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын медаль тус наадмын аваргуудын хамгийн үнэ цэнтэй медалиудын нэг болно гэдэгт итгэж байна.

Нийтэлсэн: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна