Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 25-27-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023"-ыг зохион байгуулж байна. Фестивальд оролцохоор АНУ, Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын 150 орчим явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монголоос 200 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлээд байна.
Оролцогчид
Явган алхагчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тус фестивальд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, олон орны хүмүүстэй танилцаж, Монголынхоо өв соёлыг сурталчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх зэрэг олон боломж бүрдэж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна