2024/11/22

“НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай санал солилцлоо

info@inder.mn
2023/09/01

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцсон юм. Тухайлбал,

-       Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

-       Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээрх арга хэмжээний талаар,

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа тэдний оролцоог хангах, хүртээмжтэй орчныг буй болгох чиглэлээр,

-       Залуучуудын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд цаашид дээр дурдсан чиглэлүүдээс гадна илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаа талууд харилцан илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна