2024/07/27

"Жуулчин дюти фрий" ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа

info@inder.mn
2023/09/05

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний А/165 тоот тушаалаар МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй "Жуулчин дюти фрий" хувьцаат компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 65,362 /жаран таван мянга гурван зуун жаран хоёр/ ширхэг хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"Жуулчин дюти фрий" хувьцаат компанийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйл, “Жуулчин дюти фрий" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ХЭХ03/03 тоот тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А-23/61 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн бүртгэлээс хассан болно.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна