2024/07/27

Шүдэнд ээлтэй хүнс

info@inder.mn
2023/09/07

Хийжүүлсэн ундаа, жүүс, чихэр, чихэртэй гурилан бүтээгдэхүүн нь пааланг сийрэгжүүлж, шүдэнд өнгөр ихээр үүсгэн нянгийн үржил үүсгэж амны хөндийн саармаг орчинг хүчиллэг болгож шүд цоорох өвчин үүсдэг байна.

 
Шүдэнд ээлтэй хоол хүнсийг хэрэглэж заншаарай. 
 
- Кальциар баялаг сүүн бүтээгдэхүүн: тараг, аарц, ааруул, бяслаг
 
- Фосфороор баялаг хүнс: хулууны үр, загас, самар, өндөг, зутан шөл, дүпү
 
- Зажуурын булчинг сайн ажиллуулдаг хоол хүнс: мах, хатуу ногоо, жимс, самар
 
- Амин дэм Д, амин дэм С баялаг хүнс: хонхон чинжүү, жүрж, киви, гүзээлзгэнэ, ногоон өнгөтэй хүнсний ногоо, буржгар байцаа
 
- Антиоксидантаар баялаг хүнс: Алим, усан үзэм, үзэм, самар, шош
 

 
Эх сурвалж: НЭМҮТ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна