2024/05/03

ЗӨНГӨӨРӨӨ СУРАХУЙ: Хүүхдээ англи хэлтэй болгохын тулд ном уншуулаарай

info@inder.mn
2023/09/14

Англи хэл сурснаар хүүхэд дуртай дууныхаа утгыг ойлгож, хүүхэлдэйн киног эх хэл дээр нь үзэж эхэлдэг. Түүгээр зогсохгүй өдрийн тэмдэглэлээ англиар хөтөлж, гадны их сургуулиудын үнэгүй цахим хичээл үздэг хүүхдүүд ч бий. Хүүхэд энэ хэлийг хэр сайн сурснаас ирээдүйд ямар сургуульд элсэх, хэр өндөр боловсрол эзэмших, ямар боломжийг өөртөө нээх нь шууд хамаарна. Тиймээс сүүлийн үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ гадаад хэлний мэдлэгт ихээхэн анхаардаг болжээ. Үүнтэй холбогдуулан хүүхдийн англи хэлийг хамгийн хурдан хугацаанд сайжруулах аргыг та бүхэнд хүргэе.

Та өөрийн мэдэх хамгийн сайн англи хэлтэй хүнээс “Яаж гадаад хэл сурах вэ” гэж асуугаарай. Тэр гарцаагүй ном уншихыг зөвлөх болно. Учир нь, ном тэр чигээрээ шинэ үгсийн сан, сонирхолтой хэлц хэллэг, дүрмийн дагуу бичигдсэн өгүүлбэр зүйн бүтэц, харилцан яриа, сэтгэлгээг агуулдаг. Сэтгэлгээг ойлгосноор хүүхэд унаган англи хэлтэй хүүхдүүдтэй адилхан сэтгэж, цаашид зөнгөөрөө хэлээ сайжруулж эхэлнэ.

Ном уншсанаар анхан шатны хүүхдүүд англи хэлний сууриа зөв тавьдаг. Харин дунд, гүнзгий түвшинтэй хүүхдүүд яриа, бичгийн чадвараа сайжруулахыг хүсвэл юун түрүүнд ном унших хэрэгтэй. Учир нь, англиар их уншдаг хүүхэд тухайн хэл дээрээ өөрийгөө илүү сайн илэрхийлдэг.

Үргэлжилсэн үгийн зохиол уншсанаар хүүхэд гадаад хэлнээс айх айдсаасаа салж, сурч байгаа хэлдээ дасдаг тухай судалгаа бий. Түүнчлэн уншсан агуулгаа ойлгож, боловсруулах чадвар нь ном уншдаггүй хүүхдийнхээс илүү өндөр байдаг нь тогтоогджээ. Гол нь өдөр болгон тодорхой цагт уншиж, давтах нь чухал. Ингэснээр хүүхдийн тархины холбоос батжиж, шинэ сурсан зүйл нь мэдлэг болон хадгалагдах ач холбогдолтой.

Англиар бүтэн ном уншаад дууссаны дараа хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, дараагийн номоо хурдан унших хүсэл төрдөг. Унших дадалд сургахын тулд, нэгдүгээрт, номын сонголт маш чухал. Хүүхдэд өөрт нь сонирхолтой, нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, түвшинд нь таарсан зохиолыг сонгох хэрэгтэй. Нэгэнт өөрт сонирхолтой номыг олсон бол хүүхэд түүнийг хэд ч давтаж уншсан уйдахгүй. Давтах бүрийд илүү сайн ойлгохоос гадна англи хэлний чадвар нь улам нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, номыг орчуулж, зааж өгөх багш зайлшгүй хэрэгтэй. Үнэндээ гадаад хэл сурахад авьяас хэрэггүй. Сайн хөтөлбөр, зөв арга барил, мэдрэмжтэй багш хүүхдийн англи хэлийг сайжруулаад зогсохгүй, хичээлд нь дурлуулж, бие даан суралцах дадлыг олгож чаддаг. Түүнчлэн хүүхдийг тайван, жаргалтай суралцах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Дээрх бүгдийг цогцлоосон Гэгээ Академийн “After School 2023-2024” хөтөлбөрийн элсэлт тун удахгүй хаагдах гэж байна. 7-15 насныханд зориулагдсан тус хөтөлбөр нь хүүхдэд англи хэлнээс гадна ирээдүйд нь хэрэгтэй олон талын чадварыг олгодог.

“After School” хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд Гэгээ Академи болон Кэмбрижийн хосолсон хөтөлбөртэй англи хэлний хичээл үзэж, унаган англи хэлтэй хүүхэд шиг, зөнгөөрөө сурна. Soft skills хичээлийн тусламжтайгаар хүүхэд өөрийгөө нээж, амьдралд хэрэгтэй, шинжлэх ухаанч дадалтай болно. Art & Creativity хичээл дээр долоо хоног бүр бүтээл урлаж, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлнэ. Соёлын хичээлээр англи хэлтнүүдийн сэтгэлгээ, соёл уламжлалын талаар суралцаж, онцгой өдрүүд, баяруудыг тэмдэглэнэ.

“After School” хөтөлбөрийн хичээл 9 дүгээр сарын 18-нд эхлэх бөгөөд анхан, дунд, гүнзгий түвшний ангиудад нь цөөн суудал үлджээ. Хөтөлбөр танилцуулах өдөрлөг 9 дүгээр сарын 16-нд Соёмбо салбарт 11:00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд сургалтын төлбөрөөс 5 хувийн хөнгөлөлт олгож байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77004567 дугаараар болон Гэгээ Академийн Фэйсбүүк хуудсаар холбогдоорой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна