2024/07/27

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид ажил хаялт зарлалаа

info@inder.mn
2023/09/15

Цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж өнгөрсөн наймдугаар сараас үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээ хийж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө 07 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос гаргасан мэдэгдэлд нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн тул 2023 оны есдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаатай ажил хаялт зарлаж буйг мэдэгджээ. Одоогоор Авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн уулын ажлын хэсгүүд үйлдвэрлэлээ зогсоогоод байна.

 "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилчид ажил хаялт зарлалаа

 

 

Тус үйлдвэрийн ажилчдын хувьд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж буй. Ажил хаялттай холбогдуулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл хийлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна