MR БРЭНД ЗӨВХӨН ХҮННҮ МОЛЛ-Д 80 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ

Монгол үхэр, сарлагийн арьсаар Монголдоо жинхэнэ арьсан цүнх, арьсан эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “MR BRAND” дэлгүүрийнхэн Сар шинийн баярыг тохиолдуулан 80 хувийн хямдрал зарлажээ.

Гэхдээ та зөвхөн Хүннү молл цогцолбор дээр өнгөрөгч ням гарагаас эхлэн гарч буй “Цагаан сар – Ёндоотой экспо” үзэсгэлэн худалдаанаас л “MR BRAND”-ийн цэвэр арьсан түрийвч, цүнх, түлхүүрийн оосрыг санаанд оромгүй хямдхан үнээр худалдан авах боломжтой.

Тухайлбал, энд түлхүүрийн арьсан оосор 2000-5000, үзэгний сав 18 000, арьсан түрийвч 20-59 мянга, арьсан цүнхнүүд 70-190 мянган төгрөгөөр худалдаалж байна.

“MR BRAND”-ийнхэн эдгээр бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Тайланд зэрэг Азийн орнуудад экспорлодог юм.