2024/06/23

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

info@inder.mn
2023/09/18

Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2023 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. 

Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур 11-13 хэм дулаан байна.

2023 оны есдүгээр сарын 19-нөөс есдүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна