2024/07/27

Монгол-Хятадын сэтгүүлчдийн XIV форум болж байна

info@inder.mn
2023/09/18

БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форумыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил сэдвийн дор зохион байгуулж байна. 

Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн салбарын бүхий л төлөөлөл оролцож байна. 

БНХАУ-ын талаас Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд Ерөнхийлөгч Лю Сыян тэргүүлэн оролцож байна. румын үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн батлав. Уг санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, бүс ба зам санаачилгыг таниулах зэрэг ажлыг тусгаж өглөө. 

Цаашид хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа нягт үргэлжлүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцох гүүр болон ажиллах боломж бүрдэж байна. Тухайлбал, Яньтай хотын Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба Монгол Улсын Төв аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон юм. 

Хоёр тал харилцан суралцах, техник технологийн шинэчлэлийг хамтран хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд харилцан дасан зохицох зэрэг саналуудыг зөвлөлдлөө



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна