2024/07/27

Ховд аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа

info@inder.mn
2023/09/04

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс зэрэг салбарын төрийн албан хаагчидтай уулзлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд, мөн УИХ, Засгийн газраас цаашид хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, салбарын албан хаагчдын санал, сэтгэгдлийг сонсов.

Уулзалтанд сайдын зөвлөх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга зэрэг удирдлага оролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна