2024/06/23

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо

info@inder.mn
Өчигдөр 15 цаг 54 минут

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал өчигдөр боллоо. Шөнө болтол хуралдсан энэхүү хурлаас ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах Ерөнхийлөгч нь тодров. Өнгөрсөн хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг удирдсан О.Амартүвшин дахин сонгогдохын төлөө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгуульд 13 хүн өрсөлдөж “MCS" группын дэд ерөнхийлөгч асан, шарк Д.Энхтүвшин сонгогдлоо. Д.Энхтүвшин санал хураалтад оролцсон 648 хүнээс хамгийн олон буюу 246 хүний санал авч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна