2024/05/03

Тарьсан модоо өвөлд хэрхэн бэлдэх вэ

info@inder.mn
2023/09/26

Ер нь "Жимс, жимсгэнэ, гоёлын мод, бутнуудыг тарилаа, усаллаа, одоо чи жимсээ өг, одоо цэцэглэ" гэсэн байр сууриас хандах нь өрөөсгөл юм. Энэ удаа өвлийн хүйтэнд бэлдэн авч хэрэгжүүлэх хамгийн наад захын арга хэмжээг танилцуулж байна.

 1. Модны гол ишийг шохойдно. Үүнд: 10 л усанд 2-3 кг шохой,300 гр зэсийн байван, 1 кг ердийн шавар хийж сайтар хутган багсаар будна. Энэ ажлыг гадаа + (3-6) хэм байхад үед хийвэл тохиромжтой. Гэхдээ суулгаснаас хойш 3 жил болсон модыг анх шохойдож эхэлнэ. Эсвэл модны ишийг даавуу, ялангуяа капрон оймсоор ороовол нарны түлэгдэлтээс хамгаалахаас гадна туулай, оготно зэрэг мэрэгчдээс давхар хамгаална.
 
2. Модны доод тогоо хэсгийн хогийг сайтар цэвэрлэж, унасан навч гэх мэт хог хаягдлыг шатаана.
 
3. Тогоон доторх хөрсийг хүрзээр (гэхдээ үндэсийг гэмтээж болохгүй) гишгэн эргүүлж хольж өгнө. Энэ нь хөрсөнд нуугдсан хорхой шавьжийг ил гаргаж устгахад тусална.
 
4, Өнжиж хуучирсан бууц, мод болон аргалын үнс зэргийг тогоо хэсгийн шороон дээр асгаж өгнө. Энэ нь хөрсөнд бордоо болж өгөх ба ингэснээр модны үндсээр дамжин нахиа мөчрүүдэд хүрч амьдрах чадварыг нь дээшлүүлнэ.
 
5. Цас унасны дараа модны тогоо хэсгийг цасаар хучиж өгнө. Энэ нь модны үндэс хэсгийг хэт хүйтнээс хамгаалахаас гадна өвөл тогтсон цас, мөс хавар хайлж хөрсийг чийглэж өгдөг.
 
6. Өвөлд хайрагдах магадлалтай сортын жимс, жимсгэний болон гоёлын мод бутыг зориулалтын материал, эсвэл хуучин даавуун материал, хувцас зэргийг ашиглан ороож өгвөл арвин ургац авах боломжтой. 
 
Дээр дурдсан ажлыг явдал дундаа, хааш яаш хийх биш, харин ч эртнээс төлөвлөн, гэр бүлийн гишүүдийн бүгдийн оролцоотойгоор, тэр ч байтугай найз нөхдийн хамт, амралт-хөдөлмөр хосолсон баярын арга хэмжээ-пикник болгон зохион байгуулж дадвал үр дүн нь илүү шүү.

 Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна