Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Тэгвэл Зайсангийн чиглэлийн 225 метр энэхүү хос гүүрний зорчих урсгалыг өнөөдөр нээхээр болжээ. Тус гүүрийг барих эх үүсвэрийг 2023 оны төсвийн тодотголд суулгасан бөгөөд 55 жилийн дараа үндэсний компани барьж ашиглалтад оруулж байгаа нь энэ юм.
Тус гүүрний одоогийн нэвтрүүлэх чадвар нь хоногт 22,000 машин бол гүүр хос болсноор 35,000 машин болж, нэвтрэх чадвар улам нэмэгдэнэ.
Зайсангийн гүүрний зорчих урсгалыг нээх арга хэмжээ өнөөдөр 13:00 цагт болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна