2024/07/27

“БАЯЛАГ ТАХИА” ХХК ДОТООДЫН ТАХИАНЫ МАХНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА

info@inder.mn
2023/10/02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялаг тахиа” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.


“Баялаг тахиа” ХХК нь 2021 оны 6 дугаар сард махны чиглэлийн тахианы аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн дотоодын зах зээлийг хангаж, импортыг орлож, хэрэглэгчдэд шинэ тахиан мах хүргэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож буй хөнгөлөлттэй зээлд тус аж ахуйн нэгж хамрагдаж, 5 тэрбум зээл авах боломж нээгдсэн байна.

АНУ-ын хамгийн сүүлийн үеийн тахиа үржүүлэх иж бүрэн автомат үйлдвэр нь цагт 3000 шувуу нядлах, ангилан боловсруулах, савлах, хадгалах хүчин чадалтай тус үйлдвэр нь сард 240 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын нийт хэрэглээний 10 хувь хангаж байна.

Манай улс 22,5 мянган тонн тахианы мах жилдээ импортолдог. “Баялаг тахиа” ХХК нь ирэх 3 жилд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлснээр дотоодын тахианы махны хэрэглээний 50 хувийг хангах зорилготой.

“Баялаг тахиа” ХХК тахианы махны аж ахуй нээгдсэнээр тогтмол 150 ажлын байр шинээр бий болгожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна