2024/06/23

"Хөвсгөл" ХК-ийн тендер арилжаа явагдлаа

info@inder.mn
2023/10/03

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн дагуу “Ард санхүүгийн нэгдэл” ХК нь МХБ-ийн үнэт цаасны 3-р ангилалд бүртгэлтэй “Хөвсгөл” ХК-ийн 48,690 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 84 төгрөгөөр худалдан авах санал гаргасан.

Хувьцааг худалдан авах тендер саналыг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хүлээн авч, “Хөвсгөл” ХК-ийн 48,460 ширхэг буюу 4,070,640 төгрөгийн үнийн дүн бүхий тендер арилжаа хийгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна