2024/07/27

Гурван талт хэлэлцээр баталлаа

info@inder.mn
2023/10/04

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршооны гишүүн, албан бус салбарт ажиллаж байгаа хүний үндсэн эрх, суурь зарчмыг хэрэгжүүлэх, тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хамтын хэлэлцээрт тусган, хэрэгжүүлж ажиллахаар баталлаа.

Хүн амын нийгмийн хамгаалал, хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны харилцан үр ашигтай байдлыг хангах, Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй харилцааг зохицуулах зорилгоор энэхүү гурван талт хэлэлцээрийг 3 жилийн хугацаатай байгууллаа.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна