2024/07/20

Түр хоноглох байрны үйл ажиллагаатай танилцав

info@inder.mn
2023/11/17

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өлзийт Асар” ТББ-ын гэр оронгүй иргэдэд түр хоноглох байрны үйлчилгээ үзүүлдэг төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

 Тус төвд архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл 60 гаруй иргэн байрлаж байна. Тэдний 10 хүрэхгүй нь эмэгтэй. “Өлзийт Асар” ТББ-ын дарга Л.Баянмөнх “Энд ирэх хүмүүс улам бүр залуужиж байна. Түр хоноглох байр гэхээсээ зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай хүмүүсийг авах зайлшгүй шаардлага тулгарч, асрамж халамжийн үйлчилгээг үзүүлэхэд хүрдэг. Донтолт, дотоод эдгэрлийн сургалт явуулах, ногоо тарих, барилга мужаан зэрэг ажил хөдөлмөр эрхлүүлэх зэргээр эргээд амьдралд хөлөө олж нийгэмшихэд нэмэр болох арга хэмжээг нөөц боломжоо ашиглан авч хэрэгжүүлдэг. Гэвч өвлийн 3 сард хийх ажил байдаггүй” гэв.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Түр хоноглох байранд богино хугацааны ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, тэр дагуу жижиг үйлдвэрлэл эрхлэх боломж бий болгох боломж бүрдүүлэхэд яамны зүгээс анхаарч, дэмжих арга хэмжээг авахаа илэрхийллээ гэж ХНХЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна