2024/12/21

АНУ-ын сенат холбооны засгийн газрын түр санхүүжилтийн тухай хуулийн төслийг баталжээ

info@inder.mn
2023/11/17

АНУ-ын Холбооны засгийн газрыг энэ сарын 18-наар ажил нь зогсох буюу шатдаунаас сэргийлэхэд чиглэсэн хуулийн төслийг баталлаа. Өмнө нь Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаар дэмжигдсэн энэ хуулийн төслийг одоо Ерөнхийлөгч Байденд гарын үсэг зуруулахаар өргөн барих юм. 87 сенатч дэмжиж, 11 нь эсэргүүцсэн энэ санал хураалтаар, төсөв санхүүгийн асуудлаарх энэ оны туршид Конгресст дэгдсэн гуравдахь хурцхан зөрчил маргаан эцэслэж байгааг тоймчид тэмдэглэж байна.

Тодруулбал, Сенатын дарга Чак Шумер хуулийн төслийг баталсны дараа хэвлэлийн бага хурал дээр “засгийн газрын ажил зогсох байдал энэ жил үүсэхгүй” гэж мэдэгдсэн байна. Энэ багц зардлыг баталснаар төсвийн санхүүжилт одоогийн түвшиндээ дахиад хоёр сар орчим үргэлжилж, тэр хооронд ирэх жилийн төсвийг бүхэлд нь хэлэлцэж батлах учиртай байна. Ингэхдээ ХАА, эрчим хүч, цэргийн барилга байгууламж, тээвэр, орон сууц гэхчлэн салбаруудыг эрхэлсэн Холбооны зарим яам агентлагийн ирэх жилийн төсвийг 1 сарын 19-нөөр, бусад яам агентлагийнхыг хоёрдугаар сарын 2-ноос өмнө батлах хоёр янзын зааг хугацаа тогтоож өгчээ.

Сенатаар батлагдсан хуулийн төслийг одоо Ерөнхийлөгч Байден энэ сарын 18-наас өмнө гарын үсэг зурж батлах ёстой юм байна. Мөн Конгрессийн хоёр танхимаар хоёулангаар нь батлагдсан энэ хуулийн төсөлд Израил болон Украинд тусламж үзүүлэх, мөн АНУ-ын хилийн аюулгүй байдлыг чангатгахад зориулж 106 тэрбум долларын санхүүжилт хүссэн Байдений саналыг огтоос харгалзаж тусгаагүй байгааг хэвлэлүүд онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна