Богдхан уулын дархан цаазат газар, Төр хурахын амны чиглэлд төмөр замын хамгаалалтын хашааг давж орсон хоёр буга галт тэргэнд дайруулсан осол гарчээ.
Энэ талаарх мэдээллийг анх энэ сарын 17-ны өдрийн 22:40 цагт галт тэрэгний машинист н.Батхишиг Төмөр замын удирдах газарт хүргүүлжээ. Мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажилласан байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх бугуудыг хулгайн анчид агнасан мэтээр ташаа мэдээлэл түгжээ.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна