2024/10/04

Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулна

info@inder.mn
2023/09/28

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн харьяа ЕБС-иудын дунд “Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээг Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Арга хэмжээ 5 төрлөөр явуулна. Үүнд,

✅Сурагчдын оролцоо бүхий “Эко бүлгэм” байгуулах
✅Экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
✅Сурагчдын дунд “Байгаль, эх дэлхийгээ хэн сайн мэдэх вэ” сэдэвт уралдаан зохиох
✅Байгалийн ухаан, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах ёс заншлын чиглэлээр танин мэдэхүйн мэдээлэл бүхий булан байгуулах
✅Мод тарих, арчлах, ургуулах талаар сурагчдад үе шаттай мэдлэг олгох ажлыг зохион байгуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна