Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны эцэг эхийн зөвлөл “Сэтгэлдээ тарья” аян зохион байгуулж түүнийхээ хүрээнд байгууллагадаа сэтгэл зүйн өрөөг эх, үрсийн баярыг тохиолдуулан нээж дүүргийнхээ гэр бүл хүүхдүүддээ бэлэг барьж байна.
Эрүүл хоол хүнс идэж, бие бялдар чийрэгждэгийн адил эрүүл сэтгэл зүй хүнийг хүчирхэгжүүлдэг. Тэгвэл нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлага дээр үндэслэн БГД-ийн иргэдэд зориулан зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр өнөөдөр тусгай өрөөтэй орчинтой боллоо.
Сэтгэл зүйн өрөөний нээлтийн арга хэмжээнд зочноор:
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүх,
Focus on the Family Mongolia”ТББ-ын клиник сэтгэл зүйч, доктор Т.Хонгорзул,
Сэтгэл зүйч Н.Рэнжмаа,
БГД-ийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл оролцож, Монголын нийгэмд сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх өндөр хэрэгцээ байгаа талаар ярилцаж, цаашид дүүргийн иргэдийн төлөө олон ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.
Иргэдэд ажлын өдрүүдэд үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвөлгөөг өгч байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна