2024/12/21

Баянгол дүүргийн прокурорын газар хүүхэд хамгааллын өрөөтэй боллоо

info@inder.mn
2023/05/18

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянгол дүүрэг 2022 онд төр, хувийн хэвшлийн бүх байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг байгуулан, ажиллаж байгаа билээ.

#Эцэг_эхийн_зөвлөл_нь:
. ❇️ Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
❇️ Хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх
❇️ Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хяналт тавих
❇️ Байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажилладаг.

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн төр, хувийн хэвшлийн бүх байгууллагыг эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын өрөөтэй болох, хүүхдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлэхийг уриалан ажиллаж байна.

Энэ хүрээнд БГД-ийн Прокурорын газар “Хүүхэд хамгааллын өрөө” шинэ өрөөтэй боллоо.

Хүүхэд хамгаалах өрөөнд таны хүүхэд хичээлээ хийх, тоглож наадах, хөгжилдөх, цагийг аюулгүй, эрсдэлгүй орчинд өнгөрүүлэх юм. Ингэснээр хүүхдээ хаалганы цаана цоожлоод орхидог биш ажилдаа дагуулж ирээд хүүхдийн өрөөнд аюулгүй байлгаж, орой тарахдаа хамтдаа харих боломжтой болж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна