2024/07/27

БГД-ийн Онцгой байдлын хэлтэст ус соруулах өндөр хүчин чадал бүхий мотопомп хүлээлгэн өглөө

info@inder.mn
2023/08/17

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс өмнө нь нэг цагт 20 тонн ус соруулах хүчин чадал бүхий бохир ус соруулах мотопомп ашигладаг байсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 7 болон 8 дугаар сард орсон хүчтэй борооны улмаас иргэд аж ахуйн нэгжээс 30 дуудлага мэдээлэл ирсэн байна. Гэвч техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал бага хүрэлцээ дутмаг байгаа шалтгааны улмаас зөвхөн 8 дуудлага дээр ажилласан.

Тиймээс өндөр хүчин чадалтай буюу 1 цагт 300 метр куб урсгалтай, 300 тонн ус соруулах чадал бүхий тээврийн хэрэгслээр чирэгч 2 ширхэг мотопомпийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
Ингэснээр онцгой байдлын алба хаагчид нэг дуудлага мэдээлэл дээр ажиллах хугацаа эрс багасч бүтээмж нэмэгдэж түргэн шуурхай ажиллаж, дараа дараагийн олон дуудлага мэдээлэлд хүрч ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна