Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.
Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.
Улаанбаатар хотод метро барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна
Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөл боловсруулахад шаардлагатай зардлыг нийслэлийн 2024 оны төсөвт тусгах юм байна.
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулга хийлээ
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын танилцуулгыг сонслоо. Үүнтэй холбогдуулж нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг хангахуйц засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт хийх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж нийслэл Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг 42 нэгжид хуваан зохион байгуулах төлөвлөлтийн саналыг хот, дүүргийн удирдлагууд боловсруулжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор тус тус шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж байх, мөн хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй юм.
61 аж ахуйн нэгжийн тендерт оролцох эрхийг хязгаарлалаа
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль”)-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-д үндэслэн захиалагч болон тендерт оролцогч этгээдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны наймдугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 03, “Удирдамжийн хугацаа сунгах тухай” 04 дугаартай удирдамжийн дагуу хийсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд дараах 61 хуулийн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай Сангийн сайдын тушаал гарсан. Одоогоор тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлтэй хугацаа дуусгавар болоогүй 40 хуулийн этгээд дээр дээрх аж ахуйн нэгжүүдийг нэмж бүртгэсэн болно гэж Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс мэдээллээ.
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг дараах хаягаар үзнэ үү: https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=4
№ | Эрхээ хязгаарлуулсан этгээдийн нэр, регистрийн дугаар | Бүртгэлд хамруулсан үндэслэл | Улсын байцаагчийн дүгнэлтийн огноо, дугаар |
1 | “Констант констракшн” ХХК | Мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 21 дүгээр дүгнэлт |
2 | “Хүрээт нуруу” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 30 дугаар дүгнэлт |
3 | “Нийслэл-Өргөө” ХК /2044161/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 31 дүгээр дүгнэлт |
4 | “Ганзосон констракшн” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 32 дугаар дүгнэлт |
5 | “Зүрконстракшн” ХХК /2744988/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 33 дугаар дүгнэлт |
6 | “Си Эйч Си” ХХК /5012511/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 34 дүгээр дүгнэлт |
7 | “Си Би Ай аутсорс” ХХК /5717191/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 35 дугаар дүгнэлт |
8 | “Тулгатбагана” ХХК /4061721/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.10-ны 39 дүгээр дүгнэлт |
9 | “Хан-Аттрибут” ХХК /5093589/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.10-ны 40 дүгээр дүгнэлт |
10 | “Үүрэгтрейд” ХХК /2095742/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.12-ны 43 дугаар дүгнэлт |
11 | “Изи пэй” ХХК /6075649/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.12-ны 44 дүгээр дүгнэлт |
12 | “Арцсуврага” ХХК /2591987/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 48 дүгээр дүгнэлт |
13 | “Пи Си Эф” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 50 дугаар дүгнэлт |
14 | “Увт-Инвест” ХХК /2731606/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 50 дугаар дүгнэлт |
15 | “Харүжин” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.06-ны 52 дугаар дүгнэлт |
16 | “Эпо” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 56 дугаар дүгнэлт |
17 | “Энгийн бүтээмж” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 58 дугаар дүгнэлт |
18 | “Өлзийхутагийн наран” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 59 дүгээр дүгнэлт |
19 | “Ордхарш” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 60 дугаар дүгнэлт |
20 | “Соёмбот оргил” ХХК /5870879/ | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 64 дүгээр дүгнэлт |
21 | “Бидэртманхан” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 66 дугаар дүгнэлт |
22 | “Инвестмент трейд энд финанс корпорэйшн” ХХК /5960177/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.13-ны 67 дугаар дүгнэлт |
23 | “Сүж ундрага” ХХК /6240674/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 68 дугаар дүгнэлт |
24 | “Оргил таун констракшн” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 69 дүгээр дүгнэлт |
25 | “Эрдэнэт констрактив” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 70 дугаар дүгнэлт |
26 | “Ундрам-Оюу” ХХК /2023326/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 74 дүгээр дүгнэлт |
27 | “Үнэтхөрөнгө” ХХК /5438225/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 77 дугаар дүгнэлт |
28 | “Барга хайрхан” ХХК /3318206/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.16-ны 78 дугаар дүгнэлт |
29 | “Юнайтед мерес машинери” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 79 дүгээр дүгнэлт |
30 | “Аркосис” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 80 дугаар дүгнэлт |
31 | “Богд бриллиант” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 81 дүгээр дүгнэлт |
32 | “Баясгалант-Охь” ХХК /5614813/ | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 83 дугаар дүгнэлт |
33 | “Тэнүүн хас сар” ХХК /5363853/ | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 84 дүгээр дүгнэлт |
34 | “Артэрэгч” ХХК /4387279/ | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 85 дугаар дүгнэлт |
35 | “Оллмастерс” ХХК /5226058/ | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 86 дугаар дүгнэлт |
36 | “Цэлмэг-Ази” ХХК /5751543/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 88 дугаар дүгнэлт |
37 | “Лха-Амир” ХХК /5407974/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 89 дүгээр дүгнэлт |
38 | “СБГС” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 90 дүгээр дүгнэлт |
39 | “Ти эм ти моторс” ХХК /6315917/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 91 дүгээр дүгнэлт |
40 | “Баянмогод” ХХК /5562228/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 92 дугаар дүгнэлт |
41 | “Органиксолюшнс монголия” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 93 дугаар дүгнэлт |
42 | “Тералинк” ХХК /5173779/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 94 дүгээр дүгнэлт |
43 | “Люкс групп” ХХК /5707749/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 95 дугаар дүгнэлт |
44 | “Номунзаяа” ХХК /5742366/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 96 дугаар дүгнэлт |
45 | “Голландбайшин” ХХК /5225418/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 97 дугаар дүгнэлт |
46 | “Жанцан ЗЭМО” ХХК /6106463/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.18-ны 98 дугаар дүгнэлт |
47 | “Ай Ди Си проперти” ХХК /5583705/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 100 дугаар дүгнэлт |
48 | "Хансуун зам" ХХК /5182972/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 102 дугаар дүгнэлт |
49 | “Чайна гео инженеринг корпораци” ХХК /5239397/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 103 дугаар дүгнэлт |
50 | “Юу Би Жи” ХХК /5201209/ | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 104 дүгээр дүгнэлт |
51 | “Улаанбаатар ариутгал” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 105 дугаар дүгнэлт |
52 | “Хунтхайрхан” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.19-ний 106 дугаар дүгнэлт |
53 | “Назупроперти” ХХК /5337372/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 110 дугаар дүгнэлт |
54 | “Динатос” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 113 дугаар дүгнэлт |
55 | “Хашхан” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 114 дүгээр дүгнэлт |
56 | “Агардүнз” ХХК /4371801/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 118 дугаар дүгнэлт |
57 | “Эталонхэмжүүр” ХХК /5209439/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 119 дүгээр дүгнэлт |
58 | “Тамгаттайж констракшн” ХХК /5634156/ | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 122 дугаар дүгнэлт |
59 | “Лэдсити” ХХК | Гэрээний үүрэг биелүүлээгүй | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 123 дугаар дүгнэлт |
60 | “Мурап” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 127 дугаар дүгнэлт |
61 | "“Урбан брэнд” ХХК | Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн | Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023.10.20-ны 128 дугаар дүгнэлт |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна