2024/02/26

АМГТГ: АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна

info@inder.mn
2023/11/29

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 71,545 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,187 тн, АИ-92 автобензин 24,392 тн, АИ-95 автобензин 5,071 тн, Дизель түлш 36,464 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 5,905 тн, Хангайн бүс 3,789 тн, Төвийн бүс 15,789 тн, Зүүн бүс 3,070 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 616.4 мян.тн, АИ-95/98 автобензин 18.4 мян.тн, Дизель түлш 1,187.7 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мян.тн, Жет А-1 түлш 42.9 мян.тн, бусад бүтээгдэхүүн 228.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Эх сурвалж: АМГТГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна