2024/05/10

WOMEN: СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай

info@inder.mn
2023/12/14

Мэндбаярын МАНДХАЙ

  • Бизнесийн удирдлагын магистр
  • Улс төр судлалын докторант
  • Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг

 Англи улсад сурч ажиллан “Ази Номхон далайн хөрөнгө оруулалтын партнерс” компаниас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр “Оюутолгой” компанид нийгмийн төслүүд хариуцсан менежер, “Нүүдэлчин” группын дэд захирал, Сүү ХК-ны Гүйцэтгэх захирал зэргээр хөдөө аж ахуй, уул уурхай, бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт 15 жил ажиллахдаа улсдаа төдийгүй олон улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж байсан туршлагатай, нийгмийн манлайлагч, нөлөөлөгч эмэгтэй юм.

 Мандхай нь НҮБХХ-ын “Бизнес ба хүний эрх” төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж Монгол Улсдаа анх удаа “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлсэн, хүний эрхийг дээдэлсэн хариуцлагатай компанийг бий болгоход хувь нэмрээ оруулжээ. Өдгөө 97 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, жендерийн эрх тэгш байдлыг хангахын төлөө хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

 Мандхай нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй удирдлагын ур чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч тэдэнд урам зориг өгөх, манлайлах, чадавхжуулахад зорин ажилладаг. Энэ хүрээнд Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо нь өнгөрсөн есдүгээр сараас эхлэн бүсийн чуулганыг Дорноговь, Ховд , Дархан-уул зэрэг аймгуудад зохион байгуулж 1000 гаруй эмэгтэйг хамруулжээ.

 Тэрбээр холбооны үйл ажиллагааг дан ганц дотооддоо бус олон улсад тэлж, бусад улс оронтой хамтран, үйл ажиллагаагаа өргөжүүлэх олон ажлыг санаачлан зохион байгуулж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна