2024/11/22

Шинэ яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна

info@inder.mn
2024/02/26

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн 7 блок 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгыг худалдан борлуулж байна. Эдгээр орон сууцны барилгын каркас угсралтын ажил 5 блокт  100 хувь, 2 блокт 80-90 хувийн гүйцэтгэлтэй юм.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг  худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон https://www.dbm.mn/news/1682 цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой.

  • Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, зоорьтой, 21.1х14.5 метр болон 24.6х17.5 метр гэсэн 2 төрлийн хэмжээтэй, давхартаа 3 болон 5 айл байхаар төлөвлөгдсөн. Тус барилгын 1 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай байхаар төлөвлөгдөж, өндөр нь 4.9 метр бол 2 ба түүнээс дээш давхар нь 2.9 метрийн өндөртэй юм.
  • Үйлчилгээний барилга нь зоорьтой, 2 давхар каркасан барилга байна.
  • Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.
  • Авто зогсоолын 3450 орчим м.кв талбайд каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна