2024/07/27

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км зам барилгын ажил эхэллээ

info@inder.mn
2024/05/13

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус хэрэгжиж байна.
 
Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замыг 2026 онд, Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Авто замын барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны өдрийн хооронд газар дээр нь ажиллаж, зураг төслийн байгууллагаас дүгнэлтээ гарган захиалагчид хүргүүлэхээр боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна