2024/07/27

Нийт нутгийн бэлчээрийн ургамлын ургалтын мэдээлэл хүргэж байна

info@inder.mn
2024/05/13

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 10-ны байдлаар Дундговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Завхан, Баянхонгорын зарим сумдын нутгаар муу байна. 

Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нийт, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Завхан, Төвийн Лүн, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна