2024/07/27

“Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлнэ

info@inder.mn
2024/05/14

Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн хурал өчигдөр /2024.05.13/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. 

Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, гишүүн С.Энхтөр, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Оюуны инновац Төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл, Ийгл ТВ-ийн тоймч Г.Улсболд болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн ажилтан Б.Оюунбилэг, урилгаар Шүүхийн цахимжуулалтын зөвлөх Ай ти инсайт ХХК-ийн захирал Ч.Агиймаа оролцлоо.

Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл хугацаандаа хийгдэж, үр дүнтэй байгаад санал нэгдэв. Мөн хурлаар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албанаас боловсруулсан “Монгол Улсад хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” зөвлөлдөх баримт бичгийн төслийн анхны бичвэртэй танилцаж, харилцан санал солилцож, шинээр зарим асуудлуудыг тусгаж, боловсруулахаар боллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна