2024/07/27

Их тэнгэрт түр байрлуулахаар шилжүүлээд алдсан Монголын Уран Зургийн Галерейн 21 бүтээлээс долоог нь олжээ

info@inder.mn
2024/05/14

Монголын сор болсон зарим уран зураг алдагдсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Уг шалгалтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас дараах мэдээллийг өглөө.

1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран Зургийн Галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан байдаг. Улмаар тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд ЦЕГ-т гаргаж байсан юм.

2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас долоон уран зургийг олж тогтоосон. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өгөөд байгаа аж.

Гэхдээ уран зургийн сор болсон бүтээлүүдийг хэн хадгалж байсан талаар болон яллагдагчаар татагдсан хүн бий эсэх талаар мэдээллийг ЦЕГ өгөх боломжгүй гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна