Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал,
• Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
• "Төрийн өмчийн зарим их сургуулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
• Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл
• Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсэн байнгын ашиглалтад оруулах талаар зэрэг 30 орчим асуудалтай танилцаж хэлэлцэхээр төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна