2024/07/20

2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-д тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

info@inder.mn
2024/05/15

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бакалаврын хөтөлбөрт нэг жилийн хэлний бэлтгэл, дөрвөн жилийн үндсэн сургалт багтана.

Нэг. Тавигдах шаардлага:

  • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.

Хоёр. Тэтгэлэгт багтах зардал:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зардал багтана:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрны төлбөр
  • Амьжиргааны тэтгэлэг /сарын 2,500 юань/
  • Эрүүл мэндийн даатгалын зардал

Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:

Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос хоёр сургууль хоёр мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалтыг хийх болно.

2024 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.

2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах

  • их дээд сургууль
  • мэргэжил
  • бүртгэл
  • бүрдүүлэх бичиг баримт
  • сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

 

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна