АН-ын гишүүн, хуульч Х.Номингэрэл Засгийн газраас санаачлан, УИХ-аас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг сайшаалаа.
Түүний хувьд намын нөхдийн хамтаар хэвлэлийн бага хурал зарлаж, малчдад зориулсан энэхүү анхдагч хуулийн төслийн талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэх даалгавартай гарч ирсэн юм. Гэвч хуульч хүний хувьд хуулийн дотоод агуулгыг дэмжин сайшааж байгаагаа нууж чадсангүй. Хурлын эхэнд “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар өрнөж байгаа учраас энэ хууль чухал.
Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлт нь сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь үнэн” хэмээн ам алдчихав. Үнэхээр л түүний хэлснээр Монгол Улс хуулийн хүрээнд малчдадаа ийнхүү анхаарч, тэднийг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах шаардлагатай байгаа учраас ийнхүү дээрх хуулийг баталсан юм.
Тодруулбал, дээрх хуулийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын 200 гаруй мянган малчны хөдөлмөрийг анхан шатны үйлдвэрлэгчийн түвшинд үнэлэх, улмаар малчид тэр хэмжээгээрээ чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлж хуулийн хүрээнд бүрдүүлж өгөөд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна