2024/07/20

Аянга, цахилгаан хаана ч бууж болно

info@inder.mn
2024/06/10

Аянга, цахилгаан хаана ч бууж болно. Бороо орж байх үед аянга нэг буусан газартаа хэдэн ч удаа бууж болдог.

Аянгын гэрэл цахилсан даруйдаа хүний нүдэнд харагддаг ч аянгын дуу чимээ гэрлээс тав дахин удаан хурдтай байдаг бөгөөд нарны гадаргуугаас тав дахин халуун байдаг байна.

Тиймээс аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаарна уу.

• Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай, • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх, • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх, • Радио, телевиз, гар утас зэргийг унтраах, • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх, • Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух, • Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух, • Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух, • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх, • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх, • Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна