2024/07/20

ЗАВХАН: Улиастайд үер буулаа

info@inder.mn
2024/06/18

Завхан аймгийн төв Улиастай суманд их хэмжээний уруйн үер буулаа.

Одоогоор төвийн Жинст багийн 4 гудамж, 26 хашаа, 10 гэр, 8 байшин усанд автаад байна.

Аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулав.

Мөн өнгөрсөн 7 хоногт түр зуурын хүчтэй аадар борооны улмаас уруйн үер бууж Улиастай сумын Жинст багийн ногоочдын хэсгийн 22 айлын хашаа, 8 айлын гэр усанд автсан.

Айлуудыг нүүлгэн шилжүүлж, шинээр үерийн даланг сэргээх ажлыг хийж байгуулж байна. 

Ойрын өдрүүдэд түр зуурын болон аадар бороо дахин орох төлөвтэй байгааг Ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Тиймээс иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерийн далан шуудууг сэргээх, суваг шуудуу сэтэрч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Завхан аймгийн ОБГ-аас мэдээлэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна