2024/10/18

Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчилгээний практикт нэвтэрсэн дэвшилтэт аргуудаас хуваалцав

info@inder.mn
2024/06/19

Нийслэлийн “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс “Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчилгээний практикт нэвтэрсэн дэвшилтэт аргууд” сэдэвт олон улсын хурал зохион байгууллаа.

“Амгалан”, “Хүрээ”амаржих газар ТМЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, Австрали улсын Монашийн Их сургууль, MAMA-Монгол Австралийн Анагаах ухааны нийгэмлэг болон нийслэл, орон нутгийн 91 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач оролцсон уг хуралд эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт нэвтэрсэн дэвшилтэд аргуудаас мэдлэг, мэдээллээ хуваалцсан.

“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс сүүлийн 10 жилд хийсэн дурангийн мэс заслын тойм болон эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн 17 сэдвээр илтгэл хэлэлцүүлж, эмчилгээний дэвшилтэт аргачлалыг практикт ашигласан туршлага, үр дүнгээ танилцуулав.

Австралийн Монаш их сургуулийн профессор Елизабет Фаррелл Ам, Беверли Волленховен, Филип Кристофер Томас нар илтгэл тавилаа. 

Мөн “Өргөө” амаржих газар ТМЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгчээр ахлуулсан эмч, сувилагч нарын баг Австралийн эмч нартай хамтран энэ сарын 11-12-нд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэр 19 хүнд дурангийн мэс засал, үзлэг хийж, дотоод шүүрэл, үргүйдэл, цэвэршилтийн талаар зөвлөгөө өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна