2024/07/20

Саудын Араб улсад хэт халж, 900 гаруй хүн нас баржээ

info@inder.mn
2024/06/21

Саудын Арабын хаант улсын ариун хот хэмээн нэрлэдэг Мекка хотод исламын шашны зан үйлийн нэг болох хаж мөргөлийн үеэр хэт халсны улмаас одоогийн байдлаар амь насаа алдсан хүний тоо 922-т хүрсэн байна.

Энэ жилийн ёслолд оролцож байгаа мөргөлчдийн тоо цар тахлын өмнөх түвшинд хүрч, 2 сая давсан байна.

Саудын Арабаас гадна АНУ, Европын орнууд, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнуудаар гадаа хэт халж байна.

Мекка хотын захиргаа мөргөлчдийг наранд цохиулахаас хамгаалахын тулд сэрүүцүүлэх систем, усан системийг ажиллуулж байна.

Гэвч гадаах температурыг 51-47 хүртэл л буулгаж байна гэж дотоодын хэвлэлүүд нь мэдээлж байна.

Мөргөлчдийн хувьд аль болох нарнаас хамгаалж, шүхэр барьж, сүүдэр бараадаж байгаа боловч наранд цохиулах, даралт ихсэх, амьсгалын дутагдалд орж нас барж байна.

Лхагва гарагаас эхлэн Япон, Өмнөд Солонгосын нутгаар гадаа агаарын хэм нэмэх 35 давж халж байна.

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид олон хоног үргэлжилж байгаа хэт халууны улмаас эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгджээ. Тус улсын хойд хэсэгт л гэхэд агаарын хэм нэмэх 44-45-д хүрч халж байна.

Европын хамгийн нарлаг орнуудын нэг Грек улсад жуулчны оргил ачааллын үеэр гадаа 40 хэм давж халж байна.

Хэт халалтын улмаас Афинд ой хээрийн түймэр дэгджээ.

Ер нь энэ зун дэлхийн хэмжээнд халах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна