2024/07/20

Голуудын усны түвшин нэмэгдэж байгааг онцгойлон анхааруулж байна

info@inder.mn
2024/06/22

Нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, гудамж талбайд ус орсон 93 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 50 дуудлагад заавар зөвлөмж өгч, 43 дуудлагад мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Сэлбэ гол далангаа давах нөхцөл байдал үүсэхээс сэргийлж Сэлбэ гол болон дунд гол дагуух 3 байршилд 5 аж ахуй нэгж Сэлбэ голын зүүн эрэгт  200-300 м урттай, 120-150 см өндөртэй шороон даланг босгож, 1400 м3 лаг хагшаасыг цэвэрлэж,  хүчитгэх ажил хийгдэж байна. Мөн Сэлбэ апартмент орчимд ус соруулах 2 машинаар бохир усны 3 худгийг борооны ус дүүрэхээс сэргийлж өндөрлөн ажиллаж байна.

Өнөөдөр /2023.06.22/ бороо үргэлжлэн орно гэж ЦУОШГ-аас мэдээлж байна. Тэрэлж гол үерийн аюултай түвшин давсан. Туул, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин нэмэгдэж байна.

Иймд голын эрэг дагуу суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд усанд автахаас сэргийлж, хамгаалалтын суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангах, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг НОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна