Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн.
Дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчид болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарыг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна