2024/09/08

Ой, хээрийн түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна

info@inder.mn
2024/07/08

2024 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн нийт 75 тохиолдол Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. 

 
Ой, хээрийн түймэр гарах шалтгааны 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай байдаг.
 
Иймд иргэд аялал, амралтаар явах үедээ дараах зөвлөмжийг мөрдөж аюулгүй байдлаа хангана уу.
 
- Тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх,
 
- Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох,
 
- Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
 
- Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх,
 
- Ил гал гаргасан тохиолдолд бүрэн гүйцэд унтраах.
 

Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлье.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна