2024/07/20

Өнгөрсөн хоногт усны ослоор 3 хүн амь насаа алджээ

info@inder.mn
2024/07/09

Өнгөрсөн хоногт усны ослоор гурван хүн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байна.

Аялал зугаалгын үед болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
 
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;
 
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;
 

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
 
-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;
 
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих;
 
-Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах;
 
-Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна. 

Аялж, амарч, зугаалж яваад амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, хайртай бүхнээ хамгаалахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна