2024/09/08

Улсын наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр хаана

info@inder.mn
2024/07/09

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэж байна. 

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.