2024/09/08

Амралт, сувиллын газруудад хяналт шалгалт хийлээ

info@inder.mn
2024/07/09

Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу байрласан амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 22 аж ахуйн нэгжийг хамруулан, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэлийг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, амралт, сувиллын газруудад ус соруулах мотопомп, элс, хайрганы нөөцийг бүрдүүлэх, аюулгүй зам маршрутыг тодорхойлсон зүг чиг заасан тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, иргэд очих, буцах үеийн аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна