2024/09/08

Баяр наадмын өдрүүдэд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

info@inder.mn
2024/07/09

1. Архи, дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх

2. Голын ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх

3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх

4. Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих

5. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх

6. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршилтаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах

7. Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх

8. Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах

9. Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах

10. Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна