2024/10/04

“Мал эмнэлгийн тусламжийн утас” туршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ

info@inder.mn
2024/09/05

Мал эмнэлгийн ерөнхий газар мал, амьтны эрүүл мэндэд хамаарах асуудлаар малчид, иргэдийг сонсох, тэдэнд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, мал, амьтны гоц халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх зорилгын хүрээнд Дэлхийн банкны МАА ЭЗЭН төслөөс санхүүжүүлж, “Мал эмнэлгийн тусламжийн утас” идэвхгүй тандалтын туршилтын төслийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна.

Туршилтын төслийг оператор компанийн тусламжтайгаар гүйцэтгэх ба оператор нь малчид, иргэдээс дуудлага хүлээн авч зөвлөгөө өгөх, МЭЕГ-ын албан хаагчидтай шуурхай холбогдох боломж бүрдүүлэхээс гадна сар тутамд санамсаргүй байдлаар зарим аймаг, сумын малчдыг сонгон утсаар ярьж мал, амьтны гоц халдварт өвчний асуудал байгаа эсэх талаар мэдээллийг цуглуулж Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгнө.

Тандалтаар цуглуулсан мэдээллийг 7 хоног болон сар тутам ирүүлснээр мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа төдийгүй малчид, иргэдийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх юм гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна