2024/09/17

Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ

info@inder.mn
2024/09/06

Тэднийг "Чингис Хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр гэр бүл, найз нөхөд, "Алдар" спорт хорооны удирдлагууд, нутгийн холбоо, клубийнх нь хамтрагчид халуун дотноор хүлээн авлаа. 

 Олимпын аварга У.Сүрэнжав "Парисын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсандаа маш их баяртай байна. Энэ хүртэл тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, баг хамт олондоо талархал илэрхийлье. Паралимпын алтан медаль авах зорилгоор өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийж байлаа. Зорилгоо биелүүлсэндээ сэтгэгдэл өндөр байна. Ираны тамирчинтай финалд таарна гэдгээ гадарлаж байсан. Тиймээс багштайгаа ярилцаад зөв тактик боловсруулж, сэтгэлзүйн хувьд их тайван байлаа" гэв.

Гавъяат тамирчин Г.Болор-Эрдэнэ  "Зорилгынхоо 90 хувийг хийгээд ирлээ. Ирэх 2028 оны Лос Анжелист болох олимпт үлдсэн 10 хувиа хийхийн төлөө хичээх болно. Монголын таеквондогийн удирдлагууд, энэ спортыг шимтэн үздэг ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний надад итгэх сэтгэл урам зориг хайрлаж байлаа. Итгэлийг нь алдалгүй өндөр амжилт гаргасандаа баяртай байна. Дараагийн паралимпад алт авах хүртлээ бэлтгэлээ улам чамбай хийнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна