2024/10/04

Нярай хүүхдийн хамрын арчилгаа

info@inder.mn
2024/09/06

Нярай хүүхдийн хамар битүүрснээс хөхөө хөхөж чадахгүй, тайван бус болдог.

Хамрыг цэвэрлэхдээ хамарт буцалсан ус 1-2 дусал дусааж, гаднаас нь тос түрхэж зөөллөсний дараа доош харуулан 3-5 минут хэвтүүлэхэд нус зөөлөрч аяндаа урсан гарах буюу наашилдаг.

Энэ үед зөөлөн эрчилсэн хөвөнгөөр имэрч авна.

Хүүхдийн хамрыг ойр ойрхон ухаж цэвэрлэх, хатуу зүйлээр ухах, хамарт хүйтэн ус дусаах зэрэг нь хамрын салстыг гэмтээж хамар битүүрэх шалтгаан болдгийг мартаж болохгүй.

Эрүүл нярай хүүхдийн амны салст бүрхэвчийг цэвэрлэх шаардлагагүй. Учир нь салст бүрхэвч нь амархан гэмтдэг. Хэрэв амны салст, хэл тагнай, завьжаар цайвар шаргал өнгөр тогтсон бол 2 хувийн содын уусмалаар арчиж цэвэрлэнэ гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна