2024 оны есдүгээр сарын 6-15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас: Есдүгээр сарын 6-нд Алтайн уулархаг нутгаар, есдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, есдүгээр сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, есдүгээр сарын 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, есдүгээр сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.
Салхи: Есдүгээр сарын 6-нд Монгол Алтайн уулсаар, есдүгээр сарын 7-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, есдүгээр сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар, есдүгээр сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7-нд ихэнх нутгаар, есдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7, 8-нд дулаахан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна